УИХ-ын гишүүн бөгөөд Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваанаас нүүрс худалдах, худалдан авах ажиллагаатай холбоотой асуудлаар тодрууллаа.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан: Нүүрс олборлох орд дээрээ нээлттэй тендер зарлана. Худалдан авах гэрээтэй холбоотой асуудал яригдаж байх шиг байна. Нүүрсээ зарна, мар нэг оффтэйк гэрээ байхгүй. Монгол улс хуультай. Нүүрс хуулийнхаа дагуу л зарагдаж байгаа. БНХАУ-ын томоохон компаниуд нүүрсийг урт хугацаагаар худалдан авах сонирхол их байгаа буюу эрэлт нь өндөр байгаа учраас үнэ буухгүй гэсэн үг.