Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Live
2024.11.14 16:18
1372
Түлшнээс химийн бодис үнэртдэг гэх иргэдийн яриаг үйлдвэрээс нь үгүйсгэлээ

Түүхий нүүрс хэрэглэхийг Засгийн газрын 62-р тогтоолоор 2019 оны 5-р сараас 15-ны өдрөөс хориглосон. Ингэснээр  сайжруулсан шахмал түлш хэрэглээд 5 дахь жилийнхээ нүүрийг бид үзэж байна. Гэвч сайжруулсан шахмал түлш хэрэглэж эхэлсэн цагаасаа маш их шүүмжлэлд өртсөөр байгаа юм.

Харин манай сурвалжлах баг сайжруулсан шахмал түлшний талаар сурвалжлага бэлтгэн хүргэсэн.

Энэ үеэр иргэд гал түлэх үед химийн бодис үнэртэж, толгой өвдөж харшил хөдөлж байгаа талаар ярьж байсан юм. Мөн шахмал түлш жиндээ хүрдэггүй, хог ихтэй байгааг шүүмжилж байлаа. Харин тавантолгой түлш компанийн зүгээс орц найрлага өөрчлөгдөөгүй, зөөвөрлөх явцад түлш бутарсан байхыг үгүйсгэхгүй гэлээ. 

Түлш борлуулагчид: 7 хоногт 7 шуудай түлш хүрэлцдэггүй. Зарим иргэдээс хог их байгаа талаар гомдол ирж байгаа.

Иргэн: 1 шуудай түлшний тал нь хог байдаг. Шаталт муутай үнэр ихтэй. Өнгөрсөн жилийнхээс муу болсон байна. Жиндээ хүрэхгүй байгаа.

Иргэн: Шахмал түлш хүрдэггүй. Хүйтрэхээр бүр их түлш хэрэглэдэг. Үнэр нь улам их нэмэгдээд байх шиг санагдсан. Анх түлж байхад үнэр нь арай бага байсан. Одоо бол нүүрс асахаас өмнө үнэр нь аймар үнэртэй. Энийг их хортой байх гэж бодож байгаа. Их бодис үнэртдэг. Шахмал түлш зуухандаа хийхээр үнэрээр нь шууд толгой өвддөг. Ассаны дараа дасчихдаг юм уу толгой өвдөх нь гайгүй болдог.

Иргэн: Өнгөрсөн жилийнхээс маш их муудсан байна. Хөөсөнцөр шиг болсон. Маш их хогтой. Жиндээ яагаад ч хүрэхгүй байна. Хажуугаар нь түлээний модны хэмжээ жижгэрсэн. Гал түлэх гэхээр мод дандаа нойтон байдаг.

Иргэн: Манайд түлш хүрэлцдэггүй. Хүн дулаахан суухаа л бодно. Хог ихтэй их хэцүү байгаа. Хэт их хүйтрээгүй дулаахан үед 1 шуудайг хэрэглэдэг. Харин ес эхлэхээр 1 шуудай хаанаа ч хүрэхгүй.

Иргэн: Одоо яг хүйтрэхээр шахмал түлш хүрэхгүй болдог. Энэ жил үнэр нь хурц болоод толгой их өвтгөж байна. Хамар битүүрээд дотор муухайрдаг. Байнга эм ууж л гайгүй болж байгаа. Тортог маш ихтэй. Зарим түлш нь жиндээ хүрдэггүй. Ер нь дутагдал ихтэй.

Тиймээс Таван толгой түлш компанийн ерөнхий технологич Өлзийбаттай холбогдож тодрууллаа.

Тэрээр, Шахмал түлшний орц найрлага өөрчлөгдөөгүй. Харин иргэд уутанд түлшээ хийж зуухандаа хийснээс үүдэн үнэр гарах боломжтой. Тиймээс иргэдийг түлшээ уутанд хийж түлэхгүй байхыг зөвлөлөө. Мөн зөөвөрлөлтийн явцад үүрч бутрах тохиолдол гардаг гэлээ. 

Шууд дамжуулалт: