Б.Лхагвадолгор
Улс төр мэдээллийн албаны сэтгүүлч
Улс төр
2024.11.15 11:19
1952
Ураны суурь АМНАТ-ийг 9 хувь болгох Ц.Даваасүрэн гишүүний санал дэмжигдсэнгүй

УИХ-ын нэгдсэн чуулганаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хэлэлцэж байгаа. 

Хуулийн төсөлд ураны суурь АМНАТ-ийг 5 хувиар тогтоох санал оруулж ирсэн ч өнгөрсөн долоо хоногт Төсвийн байнгын хороогоор хуулийн төслийг хэлэлцэхэд байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн ураны суурь АМНАТ-ийг 9 хувь болгох санал гаргасан юм.

Тэгвэл Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар суурь АМНАТ-ийг есөн хувь болгох саналыг дэмжээгүй. Суурь АМНАТ-ийг есөн хувь болговол ураны төсөл цааш явах боломжгүй гэдгийг дийлэнх гишүүд илэрхийлэв.