Өнөөдөр цөмийн энергийн тухай хуулийг улсын их хурлаар орсон. Харин тус асуудлын талаар УИХ-ын гишүүн С.Ганбаатар мэдээлэл хийлээ.
С.Ганбаатар УИХ-ын гишүүн: Цөмийн энергийн тухай хуулийн эцсийн хэлэлцүүлэг руу орж байна. Уран ашиглахын эсрэг ерөөсөө яриагүй. Харин цөмийн энергийн хуульдаа битгий гар дүрээч ээ, битгий хөндөөч ээ. Энд байгаа сайн заалтыг гадны хөрөнгө оруулалттай компанийн захиалгаар өөрчилж болохгүй.
Монгол 34 хувийг авна гэдгээс татгалзаж, өсөн нэмэгдэх рояалти гэдгээр өөрчилье гэх санал орж ирж байгаа. Энэ бол ганыхны захиалгаар оруулж ирж байгааг захиалгаар хуульд оруулах гэж байна гэж би харж байна.
Улсын хөрөнгө оруулалтаар хийгдсэн бол 51 хувийг үнэ төлбөргүй шууд эзэмшинэ гэдэг үг томьёоллыг Оюутолгой дээр байсан юм шиг, худалдаж авах юм шиг, худлаа айлгаж тайлбарлаж байна. Оюутолгой дээр айх үедээ айхгүй яасан юм. Хэрэв компани өөрөө хайгуул хийсэн бол 34 хувийг төр авна. Гэтэл сайн дураараа гадны компанид өгье гэдэг санаа гарч байна.
Шууд дамжуулалт: