Б.Лхагвадолгор
Улс төр мэдээллийн албаны сэтгүүлч
Улс төр
2024.11.15 15:18
2130
Дэд сайдуудгүй байх хамтарсан ЗГ-ын шийдвэр талаар болсон уу?

Яамдууд дэд сайдын суудал горилогчдын өргөдлөөр дүүрсэн сурагтай.

Шинэ Засгийн газрын бүрэлдэхүүн 16 яам, 22 сайдтай байхаар бүтэц бүрэлдэхүүнтэй болсон. Улмаар дэд сайд буюу 16 сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. 

Угтаа төрийн хэмнэлт хийж, төрийн нарийн бичгийн дарга болон дэд сайдын суудлыг шийдвэр гаргах эрхгүй, санхүүгийн ч мэдэлгүй албан тушаал учраас дэд сайдгүй ажиллах нь зөв гэсэн байр суурийг Ерөнхий сайд илэрхийлж байсан удаатай. 

Энэхүү шийдвэрийг Ардчилсан намын зүгээс эсэргүүцэж, дэд сайдын суудлыг хэвээр үлдээх байр сууринаас хандаж байсан. Дэд сайд, ТНБ-ийн даргын ажил ямар ч ашиггүй төсвийн үрэлгэн зардлыг бий олгох хүчин зүйлүүдийн нэг байсаар ирсэн.

Гэвч сайдуудад дэд сайд нь хэрэг болсон уу? Ээлжит албан тушаалын наймаа эхлэв үү?

АН, МАН,ХҮН намын сонгуульд өвдөг шороодсон хүмүүс гээд дэд сайдын суудал горилогчид Төрийн ордноор эргэлдэж байна. Засгийн газрын бүтэц дэд сайдгүй батлагдсан хэдий ч ээлжит чуулганаар оруулж хэлэлцэх мэдээлэл байна. Хамтарсан Засгийн Газар гаргасан шийдвэрээсээ эргэж буцсан эсэхийг харах үлдлээ....