Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Нийгэм
2024.11.15 16:21
1346
ЭХЗХ: Цахилгааны 1кВт цагийн үнийг 285 төгрөг хүртэл нэмэгдүүллээ

Эрчим хүчний зохицуулах хорооноос хэрэглэгчийн цахилгааны тарифыг нэмэгдүүлж байгаа талаар мэдээллээ.

- ЭХЗХ-ны дарга Э.Түвшинчулуун: Цахилгаан, дулаанаа үйлдвэрлэсэн өртгөөс нь доогуур борлуулж байгаагаас Эрчим хүчний салбар алдагдалд орсон. Энэ хэвээр үргэлжилбэл хэвийн үйл ажиллагаа доголдоно. Тиймээс үнийг нэмэх шаардлага тулгараад байна. Үнийг нэмэхдээ хоёр зүйлийг голчлон баримталж байна. Цахилгаан дулааны үнийг өөрийнх өртөгт хүргэхээр төлөвлөсөн. Мөн хэрэглэгчдэд ачаалал бага байх хувилбарыг баримталж байна.

Энэ онд дулааны үнэ хуучин хэвээрээ байна. Харин цахилгааны үнийг өнөөдрөөс эхлэн нэмэхээр болж байна.

Тодруулбал, ААН-ийн цахилгаан эрчим хүчний үнийг 30 хувиар нэмэхээр болсон. Айл өрхийн хувьд хэд хэдэн аргачлалаар нэмэхээр болсон. хэрэглээнээс хамаарч шаталсан байдлаар буюу хэрэглээнээс хамаарахаар төлөвлөсөн. 0-150 кВт цаг хүртэлх цахилгааныг 140 төгрөг байсныг 175 төгрөг, 150-300 кВт.ц 256 төгрөг, 300 кВт цагаас дээш цахилгааны хэрэглээг 285 төгрөг болгосон. Ахуйн хэрэглээний үнэд 1квт цаг тутамд 35-131 төгрөг нэмэгдэж байгаа. Гэр хорооллын шөнийн тарифын хөнгөлөлтийг хэвээр үлдээнэ" гэв.

Тэгвэл айл өрхийн цахилгааны сарын дундаж хэрэглээ 220 кВт.ц байдаг бөгөөд нэг сарын цахилгааны төлбөр 36,220 төгрөг гэж тооцвол 52 мянга орчим төгрөг болж нэмэгдэх юм.