Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
2024.11.15 18:03
2006
Эрчим хүчний зохицуулах хороо эрх баригчдын захиалгаар ажилладаг байгууллага уу?

Эрчим хүчний зохицуулах хороо эрх баригчдын захиалгаар ажилладаг байгууллага уу?

Монгол улс цахилгаан, эрчим хүчний хувьд гал алдахад ойрхон байна. Олон жил алдагдалтай ажилласан одоо үнэ тарифаа нэмэхгүй бол эрчим хүчээ хязгаарлахаас өөр аргагүйд хүрээд байна гэж эрх баригчид мэдээлэв. Сонгууль дууссан учраас одоо юу хийхийг дээдсүүд мэдэх биз ээ...

Эрчим хүчний салбар 2015-2017 он хүртэл ашигтай ажиллаж байгаад 2017 оноос хойш дандаа алдагдалтай ажилласан гэдгийг ЭХЗХ-оос мэдээлсэн.

“Эрчим хүчний зохицуулах хороо сүүлийн 8 жилд зөвхөн дарга нарынхаа захиалгаар ажилласан байна. Бүхэл бүтэн зохицуулах хороо ажиллаж байж цаг тухай бүрд нь зохицуулалт хийх ёстой байсан” гэж УИХ-ын гишүүн Г.Очирбат ширүүхэн шүүмжлээд амжив. Хатуу ч гэсэн үнэн үг!

Эрчим хүчний салбар 2020 онд 88.1, 2021 онд 77.8, 2022 онд 187.3 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан байна.

Эрчим хүчний реформ хийнэ, арваннэгдүгээр сарын 1-нд үнээ зарлана гэж байсан ЭХЗХ гэнэт л зарлахаа түр байж бай гэсэн гээд усанд хаясан чулуу мэт алга болсон. Харин өнөөдөр Эрчим хүчний зохицуулах хорооны дарга Э.Түвшинчулуун цөөхөн хэдхэн хэвлэл дуудаад долоо хоногийн ажлын сүүлийн өдөр сэмхэн цахилгааны үнээ нэмчихлээ. Үе шаттайгаар 285 төгрөг хүртэл нэмнэ гэв.

Гал алдахаасаа өмнө бүсээ чангалаагүй Эрчим хүчний зохицуулах хороо цахилгааны үнээ нэмэхдээ яагаад хэвлэлд ялгавартай хандав... Гэмт хүн гэлбэлзэнэ гэгч нь үү?