Бид цувралаар төрийн өндөр албан тушаалтнуудын хөрөнгө, орлогын мэдүүлгийг хүргэдэг билээ. Энэ удаа УИХ-ын гишүүн Х.Болормааг онцолж байна.
Х.Болормаа нь 1992 онд Техникийн их сургуулийг Хүнс, нийтийн хоолны технологч-инженер мэрэгжлээр суралцаж төгссөн. 2012 онд Удирдлагын академийг Төрийн удирдлагын менежерээр дахин суралцсан нэгэн.
Ажлын туршлагын хувьд 2003 оноос хувийн хэвшилд ажиллаж байгаад 2008 онд Ардчилсан намд орсноор улс төрийн замналаа эхлүүлж байжээ. Тэрээр 2016-2024 онуудад СБД-ийн засаг даргаар ажиллаж байгаад УИХ-ын гишүүн болсон юм.
Түүний нийт хөрөнгө 3 тэрбум 11 сая 520 мянган төгрөг. Үүнийг задалбал, нэг авто граж, гурван нийтийн орон сууц, нэг үйлчилгээний зориулалттай барилгатай бөгөөд нийт үнэлгээ 2 тэрбум 304 сая. 125 саяар үнэлэгдэх газартай, 582,5 саяын үнэт эдлэлтэй.
2023 онд 414 саяар үнэлэгдэх жийп болон туулах чадвар өндөр, Toyota, Land Cruiser 200, Жийп болон туулах чадвар өндөр, Mercedes Benz, G 300 гэх автомашинуудтай байсан бол 2024 онд харин автомашингүй гэж мэдүүлсэн байна.
Бэлэн мөнгө болон картны үлдэгдэлийн нийт дүн нь 359 сая төгрөг бол 746,4 сая төгрөгийн хадгаламжтай, 10 сая төгрөгийн өртэй. Харин Бат сити ХХК-ийн 25%, БДТТ ХХК-ийн 80%, Даш кредит ХХК-ийн 50%, Доргот чандмань ХХК-ийн 50%, Манзишир хид ХХК-ийн 20%, Улаанбаатарын хөлбөмбөгийн холбоо, ЭЙ БИ ЖЙ энерго ХХК-ийг 100 хувь эзэмшдэг гэж АТГ-т хөрөнгө орлогоо мэдүүлжээ.