Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Нийгэм
2024.11.18 17:54
993
Гэрлийн хурдаар өсөж буй инфляцыг яст мэлхийн хурдтай орлого гүйцэхгүй нь...

Өрхийн сарын дундаж бодит мөнгөн орлого 1.7 сая төгрөг болж нэмэгдсэн гэдгийг ҮСХ-оос танилцууллаа. 
Энэ нь  өмнөх оны мөн үеэс өрхийн хөдөө аж ахуйн бодит орлого буурч, цалин хөлсний бодит орлого нэмэгдсэн гэсэн үг юм.

7-9 сард өрхийн сарын нийт орлого дунджаар 2 сая 617 мянган төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 377 төгрөгөөр нэмэгджээ.

Гэвч барааны бүлгийн үнэ 7.6 хувиар, хүнсний бус барааны бүлгийн үнэ 6.8 хувиар, барааны бүлгийн үнэ 6.4 хувиар, үйлчилгээний бүлгийн үнэ 9.2 хувиар өссөн байна.

Цалин хөлс нэмэгдсэн ч бараа бүтээгдэхүүний үнэ ханш дагаж өсдөг бичигдээгүй хууль манай улсад үйлчилдэг. Хэрэв цалин нэмэгдэхийн хэрээр бараа бүтээгдэхүүний үнэ нэмж өсөөд байвал цалин хөлсний хэмжээг иргэд нэмэхгүй байсан нь дээр гэж байр сууриа илэрхийлсээр ирсэн.

Харин үүн дээр эрх баригчдын зүгээс ямар нэгэн арга хэмжээ авч чадалгүй өнөөдрийг хүрсэн. Учир нь манай улс үйлдвэрлэгч орон биш тул бараа бүтээгдэхүүн оруулж ирдэг иргэд бараг л аманд орсон үнээ нэмж зарах нь элбэг. 

Тиймээс төсвийн мөнгө буюу татвар төлөгч иргэдийн мөнгийг хаа хамаагүй, гарын салаагаараа урсгахаа зогсоож үйлдвэр барьж, үйлдвэрлэгч орон болох шаардлагатай.

Гэвч тендер, том том бүтээн байгуулалт нэрээр мөнгө угаадаг эрх мэдэлтнүүд эх орноо хөгжүүлэх хүсэлгүй байдаг бололтой. 

Товчоор хэлбэл, яст мэлхийн хурдаар нэмэгдэж буй цалин хөлс гэрлийн хурдаар өсөж буй инфляц, бараа бүтээгдэхүүний үнийг гүйцэхгүй нь...