Б.Нарангоо
Ерөнхий редактор
Live
2024.11.19 11:04
2192
О.Цэцэгбал: Нэг ангийн сурагчдын 80-87 хувь нь шүдний өвчлөлтэй байна

Өнгөрсөн аравдугаар сараас Эрүүл мэндийн яам, Боловсролын яамнаас хамтарсан нүд шүд зүрх эрт илрүүлгийн үзлэгийг нийслэлийн сургуулиудаар хийж эхэлсэн. Энэ сард үзлэгийн үйл явц зогсож үр дүнг тайлагнах юм. Эрт илрүүлгийн үйл ажиллагаа хамруулах хүрээ хангалттай, явц сайн байна. Энэхүү эрт илрүүлэгт улсын хэмжээнд нэгдүгээр ангийн 77.000 сурагчид хамрагдах юм байна.

“Эхний байдлаар нийт үзлэгт хамрагдсан сурагчдын 87 хувь нь шүдний өвчлөлтэй байгаа нь гамшгийн хэмжээнд хүрсэнг харуулж байна. Тиймд Эрүүл мэндийн яамнаас нийтэд зарлах хэмжээний аюул үүссэнийг  Боловсролын яамны сайдын эрүүл мэндийн асуудал хариуцсан зөвлөх О.Цэцэгбал хэллээ.

О.Цэцэгбал “ Эцэг эхчүүд хүүхдийнхээ шүдийг төрд итгэж, эмчлэхийг нь хүлээх хэрэггүй. Төр эмчлээд ч дийлэхгүй учраас сурагчдын эрүүл мэндийн боловсролыг сайжруулах, сайн дадал хэвшилтэй болгох зорилгоор эрүүл мэндийн хичээлд шинэчлэл хийж ирэх онд туршилтаар зааж эхлэх мөн сургууль бүр хүүхдийн шүд угаах орчныг бүрдүүлэх тал дээр санал хүсэлт хүргүүлж ажиллана” гэв.

Ирэх оны эхний улиралд “ Нүд, шүд, зүрх” арга хэмжээ орон нутагт хэрэгжиж эхэлнэ.

Эдгээр зургаан настнуудын шүдний өвчлөл зуун хувь эцэг эхчүүдийн буруу. Иймээс хариуцлагаа өөрсдөө хүлээж  дор бүрнээ  хүүхдийнхээ шүдийг эмчилж авахгүй бол  шүдний өвчин   200-280 төрлийн өвчлөлийн эхлэл болдог болохыг эрдэмтэд тогтоосон.

Мөн шүдний мэргэжлийн эмч таван шүд хорхойтой хүүхэд сурлага сайтай байх боломжгүй юм.  Шүдээр дамнасан бактери тархины үйл ажиллагаанд нөлөөлдөг тул  хүүхдийнхээ шүдийг эрүүл байлгахыг зөвлөлөө.