Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Нийгэм
2024.11.19 11:35
2564
Иргэдийнхээ халаастай ярьсан ахин нэг хууль мэндлэх нь ээ...

Ардчилал бидэнд хувийн өмчтэй байх боломжийг олгосон. Гэвч сүүлийн үед батлагдаж байгаа хуулиудыг харахад бид энэхүү эрхээ эдлэхэд бэрх болж буй нь харагдаж байна. Өөрөөр хэлбэл төр иргэдийнхээ эсрэг ажиллаад байна уу эсвэл ардчиллаас коммунизм руу шилжих гээд байна уу гэлтэй хуулиуд батлагдсаар байгаа юм. 

Тодруулбал, 200 саяас дээш үнэтэй автомашин унах, нэг өрх 2-оос дээш машинтай бол татвар төлөх хуулийн зохицуулалт хэрэгжүүлэхээр бэлтгэж эхэлсэн гэх. Тус хуулийг 20 минутын хот үндэсний хорооны дарга буюу Түгжрэлийн сайд Р.Эрдэнэбүрэн ХЗДХ-ийн яаманд хүргүүлсэн байна. 

Харин  Хотын захирагч Х.Нямбаатарын нэгдүгээр орлогч Т.Даваадалай Улаанбаатар хотод нэг өрхөд дундажаар 1.6 автомашин ногдож байгаа. Энэ нь нэг өрх 2 автомашинтай байгаа гэсэн үг. Энэ нь зөв үү гэх утга бүхий зүйлийг ярьжээ. Харин эрхэм хотын даргын орлогч өөрөө ийм зүйл ярих нь зөв үү?

Өнгөрсөн жил Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар “Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хууль”-ийн төслийг боловсруулж, батлуулсан.

Тус хуулийн хүрээнд нийслэл хотод олгох тээврийн хэрэгслийн улсын дугаарын дээд хязгаарыг 730 мянга байхаар тогтоож, энэ сарын 8-ны өдрөөс импортоор орж ирсэн автомашинд У серийн дугаар олгохгүй байхаар болсон. Мөн өнгөрсөн сарын 1-ны өдрөөс эхлэн орон нутгийн тээврийн хэрэгсэл Улаанбаатар хотод 48 цагаас дээш хугацаагаар зорчвол хоног тутамд 5000 төгрөг төлөх шийдвэрүүд хэрэгжиж эхэлсэн.

Гэвч энэхүү хууль нь үндсэн хуулийн 16.3, 16.18-ыг зөрчиж байгаа юм. 

Ийнхүү иргэдийнхээ халаастай ярьж, ард иргэддээ дарамт учруулсан ахин нэг хууль мэндлэх нь ээ...