Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Улс төр
2024.11.19 12:06
756
Ү.Амарбат: Өнгөрсөн хугацаанд 900 гаруй хууль баталж, 2300 тогтоол баталсан

Үндсэн хуулийн 100 жилийн хүрээнд парламентын хяналтыг идвэхжүүлэх нь чуулга уулзалт болж байна. Тиймээс энэ хүрээнд цаашид хэрхэн хяналттай, хариуцлагатай ажиллах талаар хийж хэргжүүлэх ажлын талаар тодрууллаа.  

УИХ-ын тамгын газрын дэд дарга Ү.Амарбат: УИХ-ын хяналт шалгалтын тухай гэх тухайлсан хуультай болсон. Тус хуулийн гол том зорилго нь УИХ-ын гишүүдээс гарч байгаа шийдвэр, болж байгаа процесс дээр хяналт шалгалт хийх эрхийг зохицуулж өгсөн. Жишээлбэл, Хяналт шалгалтын тухай хуулиар долоон төрлийн аргачлалаар парламент хянаж, шалгах эрхээ хэрэгжүүлнэ. 

Асуулт асуух, асуулга тавих, хууль тогтоомжийн биелэлтийн үнэлгээ хийнэ. Мөн төсөвт хяналт тавина, хяналтын сонсгол хийж, хянан шалгах түр хороо байгуулах зэрэг арга хэмжээнүүдээр парламентын хяналт шалгалт хэрэгжих эрх зүйн орчин бүрдсэн байгаа. 

Эрх зүйн орчныг олон нам бүхий парламент дэмжиж байгаа. Таван намтай, бие даасан байр сууриа илэрхийлдэг парламентын гишүүдтэй, гишүүдийн тодорхой чиглэлд мэргэшсэн мэргэшил өндөр байгаа үед парламентын хяналт үр дүнтэй сайн хэрэгжих боломжтой. 

Өнгөрсөн хугацаанд долоон сонсгол хийсэн. Харин энэ хугацаанд 900 гаруй хууль баталж, 2300 тогтоол баталсан. Харин байнгын хороод мянга гаруй тогтоол баталсан. Энэ хүрээнд маш олон шийдвэр гаргасан байна.

Энэ шийдвэрүүдийн биелэлт ямар байна вэ гэх хэсэг парламентын хяналтын нэг том хэсэг юм. 

Шууд дамжуулалт: