Өнөөдөр “Парламентын хяналтыг үр дүнтэй хэрэгжүүлэх нь” арга хэмжээ зохион байгууллагдлаа. Энэ үеэр УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа мэдээлэл хийлээ.
Тэрээр "Цахим, Дижитал парламент бий болно. Өнгөрсөн хугацаанд парламент тулгамдаж буй асуудлаа шийдвэрлэх стратеги төлөвлөгөөтэй болсон. D parlament платформыг иргэд сайшаан хүлээн авч, хаана хуулиуд хэлэлцэгдэж байгааг олж мэдээд зогсохгүй санал хүсэлтээ цахим хэлбэрээр өгөх давуу тал бий болсон .
Мөн УИХ хяналтын хороотой болж төрийн бүтцийг томсгосон, төрийн эрх мэдлийг нэмэгдүүлсэн, данхар төрийг бий болгоход гол ач холбогдолд өгсөн хуулиуд батлагдаж иргэн рүү шилсэн хууль тогтоомж хэрэгжихгүй байгаа дээр хяналт тавьж ажиллах боломж бүрдсэн тухай хэлж байлаа. Түүнчлэн хууль төрийн эрх баригчдад ашигтай хэлбэрээр биш хүн төвтэй байж, иргэдэд ээлтэй тэдний асуудлыг шийддэг байх тал дээр төр дэмжлэг үзүүлэх учиртай.
Манай улсад нийтлэг анзаарагдаж байгаа нэг асуудал бол иргэд рүү чиглэсэн хууль , түүний зүйл заалт журмууд нь олон жил батлагдаж гардаггүй хэрэгждэггүй хэр нь орон тоог нэмэх, шинээр агентлаг байгуулах, дарга томилох асуудлууд түрүүлж хэрэгжээд байна. Иргэд рүү чиглэсэн хууль тогтоомжийг нэн даруй батлуулах хэрэгцээ үүссэн" гэлээ.