Хонконгийн шүүх ардчилсан хөдөлгөөний 40 гаруй идэвхтэнд 10 хүртэл жил хорих ял оноолоо. Тэдний дотор Хонконгт ардчилал, шударга ёсыг шаардан, жагсагчдыг манлайлж байсан оюутан асан Жошуа Вонг байна. Өндөр зэрэглэлийн хуульч, өмгөөлөгч, улс төрийн идэвхтнүүд, сэтгүүлчид зэрэг 45 хүн төрд тэрсэлсэн хэргээр 4-10 жилийн ял авчээ. Дөрвөн жилийн өмнө Бээжингээс тулган хүлээлгэсэн үндэсний аюулгүй байдал нэрийн дор ийнхүү Жошуа Вонг тэргүүтэй Хонконгийн ардчилсан үзэлтнүүд хоригдохоор боллоо.