Гомдсон, гомдоосон хоёр хохирогч болж, төрийн түрүүвч түнтийдэг байдал манай улсад л бий. Иргэнийхээ эрүүл аюулгүй орчинд амьдрах боломжийг хангах үүрэгтэй төр иргэдийнхээ хохирол дээр тоглолт хийж төсвийн тодорхой хэсгийг бүрдүүлдэг гэхэд хилсдэхгүй. Жишээ нь:
- Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт “Land cruiser-600” унасан эмэгтэй замын хажуугаар явж байсан хүүг алгадсан асуудалд зөрчлийн хэрэг үүсгэн жолооч эмэгтэйг 100 мянган төгрөгөөр торгох шийтгэл ноогдуулж, улсад төвлөрүүлэв.
- Реппер Десант “Big Gee”-ийн тоглолтын үеэр тайзан дээр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гарсан учраас 100 мянган төгрөгөөр торгож улсын санд төвлөрүүлэв.
- Хүмүүс хоорондоо муудалцаж цагдаа дуудсан тохиолдолд цагдаа зөрчлийн тухай хуулиар мөн л 100 мянган төгрөгөөр торгоно.
- Явган зорчигч руу шавхай цацсан тохиолдолд 100 мянган төгрөгөөр торгоно. Торгуулийн мөнгө хохирсон иргэний халаасанд биш төрийн санд орно.
Үүрэхийг нь чи үүр, аахилахыг нь би аахилъя гэгчээр иргэд хохирч, төр башийх нь зүй ёсонд хэр нийцэх вэ?
Олон улсын жишгээр хохирсон иргэд "хохирлын сан"-гаасаа төлбөрөө барагдуулдаг бол манай улсад хохирсон иргэдийн торгуулийн мөнгө хаашаа урсдаг нь тодорхойгүй байна!