Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
2024.11.20 12:12
511
Б.Жавхлан: Ирэх онд шинээр хийгдэх 1.7 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтаас эхлэн танана

Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 оны төсөвт хориг тавьсан. Уг асуудлаар Сангийн сайд Б.Жавхлангаас тодрууллаа. 

Тэрээр, "Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг УИХ хүлээн авна гэж бодож байна. Ирэх онд шинээр хийгдэх 1.7 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт бий. Үүнээс эхлэн танана. Хамгийн сүүлд урсгал зардлыг танах асуудал яригдана.

1.2 их наяд төгрөгийн зардлыг танаж байж алдагдалгүй төсөв болно.

Алдагдалгүй төсөв болгохын тулд бид нэлээд үйл ажиллагаагаа танах, хөрөнгө оруулалтаа гацаах, хойшлуулах болж байна. Энэ жилийн нэмэгдсэн төсвийн 60-70 хувь нь хуулийн дагуу нэмэгдэж байгаа урсгал зардлууд байна.

Мөн Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын хүрээнд хийгдэх ажлууд нэлээн танагдана гэсэн үг. 2025 оны төсөв 100 хувь алдагдалтай төсөв биш. Хувийн хэвшлээ дэмжсэн төсөв байсан. Энэ хөрөнгө оруулалт тодорхой хэмжээгээр танагдана" гэв.

Шууд дамжуулалтыг үзэх: