Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
2024.11.20 12:53
626
Н.Эрдэнэхүү : Папиллома вирусийн вакцин нь Умайн хүзүүний хорт хавдраас сэргийлнэ

Өчигдөр цахим орчинд Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын вакцин хүүхдийн биед сөрөг нөлөөтэй  хэмээх мэдээлэл тавигдсан.Тус мэдээлэл ор үндэсгүй худлаа байсан  талаар өнөөдөр Эрүүл мэндийн яамнаас мэдэгдэл хийлээ.

Уг вакцин нь хүүхдийн дархлаанд хамааралгүй бөгөөд Дэлхийн улс орнуудад хэрэглэдэг умайн хүзүүний хорт хавдрыг эсрэг дархлаажуулалтын вирус болохыг ХСҮТ-ийн эмч, АУ-ны доктор, дэд профессор Н.Эрдэнэхүү хэллээ.

Тэрээр, “Өнгөрсөн цаг хугацаанд  эрүүл мэндийн салбарынхан  олон эсэргүүцлийг давж, хуулиар батлуулан  шинжлэх ухааны нотолгоонд суурилсан хавдрын эсрэг арга хэмжээ авахаар ажиллаж байсны  нэг нь “Умайн хүзүүний хавдрыг үүсгэгч хүний Папиллома вирусийг дархлаажуулалтад” нэвтрүүлэх явдал байсан.

Дэлхийн олон улс орон умайн хүзүүний хорт хавдаргүй улс орон гэдгээ зарлаж байхад  манайд жилдээ 4712 өвчлөл бүртгэгдэж, 160 хүн нас барж, 400-500 хүн шинээр нэмж өвчилсөөр байгаа энэ үед тус вакциныг оруулж ирснээр олон хүмүүс талархан хүлээж авч байна” гэлээ.

Шууд дамжуулалтыг үзэх: