Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
2024.11.20 14:26
616
Р.Эрдэнэбүрэн:Хоёр машинтай байхыг хориглохгүй 20 машинтай ч байж болно

"20 минутын хот" Үндэсний хорооны дарга Р.Эрдэнэбүрэнгээс түгжрэлийг бууруулах зорилгоор ямар ажил хийж байгааг тодрууллаа. 

Тэрээр, "20 минутын хот конвенцыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд түгжрэлтэй холбоотой ажилд оролцоод явж байгаа. Цахим орчинд хоёр машинтай байхыг хориглоно, буруу талдаа рультэй машиныг хориглоно гэх мэт ор үндэслэлгүй мэдээллүүд явж байна. Улаанбаатар хотод нэн тэргүүнд торгуультай машинаа цэгцлэх хэрэгтэй. Бид 1968 онд элссэн зөв талдаа рультэй машин унах дүрмээр явж байгаа. Гэвч буруу талдаа рультэй машин унаж байгаа учраас энэ асуудлыг нэг талд нь гаргах хэрэгтэй. Хоёр талдаа рультэй машин унаснаар осол гарахад нөлөөлж байна.

Хоёр машинтай байхыг хориглоно гэж байхгүй иргэн 20 машинтай ч байж болно. Гол нь татвараа төлөх хэрэгтэй. Нийслэлд автомашины дугаар олгохгүй гэх захирамж нийслэлээс гарсан бидэнд хамаагүй"

Түгжрэлд зогссоны улмаас жилдээ 3,4 их наяд байна гэсэн тооцоо гарсан. Энэ алдагдлыг багасгахын тулд авч болох бүх арга хэмжээг авна" гэв. 

 

Шууд дамжуулалтыг үзэх: