Б.Лхагвадолгор
Улс төр мэдээллийн албаны сэтгүүлч
Нийгэм
2024.11.20 15:23
2531
С.Шаарийбуу: Үнэнийг хэлж байгаа хүний эрхийг хамгаалах хууль манайд байхгүй нь харамсалтай

"Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт"-ийн талаарх хяналтын сонсгол болж байна. 2024/11/20 Энэ үеэр иргэн С.Шаарийбуу байр сууриа илэрхийллээ. 

Тэрээр" Өдгөөгөөс 19 жилийн өмнө Малайзын төр миний охиныг хороосон. Ийм учраас би охиныхоо гэгээн дурсгалд зориулж хэдхэн секунд хүндэтгэл үзүүлье. 

Монголд эрүүдэн шүүх ажиллагаанаас гарах арга замын тухай ярилцаж байна. Үүнд гадаадад амьдарч буй иргэдийн асуудал яригдах ёстой. Бид гараад явсан хүмүүсээ үнэндээ мартчихсан. 

Тэд өөрсдийнхөө эр зоригоор, тэсвэр хатуужлаар явдаг. Гадаад болсон асуудалд төр, хохирогч, нэхэмжлэгч байх ёстой. 

Би үүний төлөө 19 жил явлаа, надад туслах хүн байсангүй ээ. Би хуулийн бүх байгууллагад өргөдөл өгсөн, ганцхан хариу ирдэг. Тэр нь "боломжгүй" гэдэг хариу. Эрх зүйн гэрээгүй гэдэг. Эрх зүйн гэрээгүй юм бол энэ ертөнцөд амьдрах шаардлага байна уу? гэж би хэлмээр байна. 

Үнэнийг хэлж байгаа хүний эрхийг хамгаалах хууль манайд байхгүй. Тиймээс шүгэл үлээгчийн хуулиа хэлэлц" гэв.