Б.Нарангоо
Ерөнхий редактор
Гадаад мэдээ
2024.11.20 15:39
513
Д.Трамп Оросын талаар ямар бодлого баримтлах вэ?

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан Дональд Трамп нэгдүгээр сард тангараг өргөж үүрэгт ажилдаа орсны дараа Украины хямралыг зохицуулж чадвал Оросын эсрэг хориг арга хэмжээг зөөлрүүлэх, эсвэл цуцлах арга хэмжээ авч магадгүй байна. АНУ-ын ирээдүйн Ерөнхийлөгчийн шилжилтийн багийн төлөөлөгч ТАСС агентлагтай ярилцахдаа энэ тухай онцолжээ. Трампын засаг захиргаа Оростой илүү уян хатан буюу “эхийг нь эцээж, тугалыг нь тураахгүй” бодлого барихаар төлөвлөж байгаа аж. Дональд Трамп нэг талыг барьж ажиллахгүй, аль аль талтай идэвхтэй холбогдож дайныг зогсоох талаар хүчээ дайчилна хэмээн түүний төлөөлөгч ярилаа. 
Дональд Трамп 2025 оны нэгдүгээр сарын 20-нд тангараг өргөнө. Үүний дараа Орос, Украины Ерөнхийлөгч В.Путин, В.Зеленский нартай АНУ-ын Төрийн департаментаар дамжуулан шууд яриа хэлэлцээ хийхийг хүсэж байна.