Монгол Улсын Их Хурлын даргын 42 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг “Хүнсний хувьсгал” “Цагаан алт” “Шинэ хоршоо” зэрэг үндэсний хөдөлгөөнүүдийн давхардлыг арилгах, уялдаа холбоог тогтоох, хэрэгжүүлэх арга замын зураглал батлах тухай тогтоолын төслийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүллээ.
Хэлэлцүүлэгт: Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн М.Мандхай,
УИХ дахь Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих ажлын хэсгийн гишүүд:
- УИХ-ын гишүүн П.Батчимэг
- УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ
- УИХ-ын гишүүн Ц.Идэрбат
- УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин
- УИХ-ын гишүүн С.Лүндэг
- УИХ-ын гишүүн М.Ганхүлэг
- УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа
- УИХ-ын гишүүн Л.Соронзонболд
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр болон ХХААХҮЯ-ны төлөөлөл, Их, Дээд сургуулиудын төлөөллүүд оролцов.
УИХ дахь Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих ажлын хэсгийн төлөвлөгдсөн ажлын хүрээнд хийгдэж буй “Хүнсний хувьсгал” “Цагаан алт” “Шинэ хоршоо” хөтөлбөрүүдийн уялдаа холбоог хангах, хэрэгжүүлэх арга замын зураглал гаргасан. Дээрх зураглалд талуудын саналыг тусгах, нэгтгэх, зөрүүг тодорхой болгох, нэгдсэн ойлголтод хүрч ажлыг эрчимжүүлэхэд чиглэгдэж байна.
Зураглалд ХХААХҮЯ болон Хөдөө аж ахуйн их сургуулийн эрдэмтэн, судлаач нарын гаргасан саналын зөрүүтэй асуудалтай танилцаж, нэгтгэнэ.