Лхагва гарагийн өглөөний зочноор EQ мат хөтөлбөрийн санаачлагч, Математикийн багш Д.Эрдэнэсүрэн уригдан оролцлоо.
EQ мат гэж юу вэ?
Анх математикийн багш болоод хичээлээ заах үед гурван хүүхдийн нүд гялалзаж байлаа. Ингээд энэ ангийн бүх хүүхдүүдийг ийм болгоно доо гэж бодоод таван жилийн дараа харахад энэ зорилго минь биелээгүй байсан.
Тиймээс нэг жилийн хугацаанд ажлаасаа өөрийгөө чөлөөлж, харилцаан дээрээ ажилласан. Энэ хүүхдүүдийг хичээлдээ дуртай болгоход миний харилцаа л хамгийн чухал юм байна гэдэг дүгнэлт дээрээ үндэслээд өөртэйгөө ажилласны үндсэн дээр зорилгоо биелүүлсэн. Энэ үеэс эхлээд EQ мат гэж зарлаж, зааж эхэлсэн.
Тэгэхээр EQ матийн хамгийн гол үндэс нь харилцаа гэж ойлгож болох уу?
Мэдээж чадвартай байх ёстой ч харилцаа хамгийн чухал. Хүүхдүүдтэйгээ нэг бүрчлэн харилцаа тогтоож чадахгүй бол мянган сайн чадвартай байсан ч тэр хүүхдийг сургаж чадахгүй. Би бэлдэж байгаа багш нартаа хүртэл таны зүрх сэтгэлийн багтаамж хэр цараатай вэ гэдгээс хамаарна гэдгийг хэлдэг.
Математикийг бүх хүүхдүүд сонирхдоггүй. Мөн дунд ангиасаа ч юм уу бүр орхичихсон, огт ойлгохоо больчихсон хүүхдүүд байдаг. Тэдэнд ч бас энэ хөтөлбөрөөр хичээллээд түвшин ахих боломж байгаа юу?
Би хоцрогдолтой хүүхэд гэдэг үгэнд дургүй. Зүгээр л сонирхохгүй байгаа л асуудал. Яг юуг сонирхоод анхаарал нь төвлөрөхгүй байна гэдгийг нь олж мэдэх нь хамгийн эхний ажил. Хүүхэд сонирхол нь төрж л байвал суралцах, хөгжих боломжоор дүүрэн байдаг. Өөрийгөө эрж хайсан хүүхдийг өөрөөр нь бүтээлгэхээс гадна яагаад гэсэн олон асуултынхаа хариултыг авсан хүүхэд өөртөө итгэлтэй болдог. Манай хөтөлбөр нэг жилийн хугацаанд 6-9-р ангийн математикийн хичээлийг бүрэн заадаг...
ҮРГЭЛЖЛЭЛИЙГ ШУУД ДАМЖУУЛАЛТААС ҮЗЭХ: