Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Улс төр
2024.11.21 11:55
3366
П.Сайнзориг: Хэмнэж болох зардлуудаа танах хэрэгтэй

Монгол Улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх төсөвт хориг тавиад байгаа юм. Тус асуудлын талаар УИХ-ын гишүүн П.Сайнзоригоос тодрууллаа.

УИХ-ын гишүүн П.Сайнзориг: Хэмнэж болох зардлуудаа танах нь зөв гэж үзэж байгаа. Цаашид Сангийн яамнаас төсөв дээр бусдаар гүйцэлдүүлэх гэх зардал өндөр байна гэж байгаа. Үүний задаргааг маш сайн тайлбарлах хэрэгтэй. Өнгөрсөн хугацаанд төрийн чиг үүргийг хувийн хэвшилд, мэргэжлийн холбоо, чаддаг газарт нь  шилжүүлье гэж ярьсан. Одоо болохоор энэ зүйлээсээ эсрэг зүйл ярьж болохгүй. Чиг үүргийг нь шилжүүлэх бол төсөв мөнгийг нь давхар өгөх ёстой. 

1.9 их наядын цаана ямар үйлчилгээнүүдийг бид хувийн хэвшлээр хийлгэх гээд байгаа юм. Юу хийлгэх гээд байгаа гэдгийг хэлмээр байна. 

Мөн гадаад томилолтын зардал өндөр байна гээд байгаа. Гэвч гадаад харилцааны асуудал гэдэг маш чухал. Эдийн засаг болон улс орны, бүс нутгийн, монгол улсын эрх ашгийг хамгаалах зүйл байгаа. Олон улсын гэрээ конвенцыг хамгаалах гэж байгаа хүн хувийн зардлаа гаргаад явах юм уу. 

Шууд дамжуулалт: