Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Улс төр
2024.11.21 12:43
3635
Н.Номтойбаяр: Сая төсөв баталсан байдлаараа ахиж баталбал, ямар ч өөрчлөлт гарахгүй

Үндэсний эвслээс алдагдалтай төсөв баталж болохгүй гэх байр сууриа илэрхийлж байсан. Харин өнөөдөр тус эвслийн тэргүүн, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр төсөвтэй холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр: УИХ дахь Үндэсний эвслийн гишүүд анхнаасаа 2025 оны засгаас барьсан улсын төсвийг эсэргүүцэж, алдагдалтай төсөв баталж болохгүй гэх байр суурьтай байсан. Харин  улс төрийн зөвшилцлийн хүрээнд нэр бүхий гишүүд гарын үсэг зурж 3.6 их наядыг хасаж, төсвөө батлахгүй бол бид асар их хямралд орж, инфляц 2 оронтой тоонд хүрч, төгрөгийн хүч суларч, ажилгүйдэл ядуурал гаарна гэх мэт бүхий л үндэслэлүүдийг тавьсан.  Ингээд тодотголыг энэ ондоо хийх санал дээр нэгдэж чадсан. Харин засгийн газар анхнаасаа итгэл үнэмшилтэйгээр барьсан төсвөө өөрсдөө хүлээн зөвшөөрч буулт хийсэн. 

Хэрэв тодотголын асуудлыг хэлэлцэхгүй бол Үндэсний эвсэл, 3.6 их наядыг хасъя гэдэг зарчмын байр суурьтай гишүүдийн зүгээс Монгол Улсын ерөнхийлөгчид хүсэлт тавина.

Ерөнхийлөгч 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавьсан асуудлыг бид дэмжиж, хоригийг хүлээж авахаар кнопоо дарна. 

Үүнтэй холбогдуулж хэд хэдэн зүйлийг хөндмөөр байна. Үүнд, хариуцлагын асуудлыг хөндөх хэрэгтэй. Засгийн газар төсвөө итгэл, үнэмшилтэйгээр оруулж ирсэн. Түүнийг нь эсэргүүцсэн гишүүдийг тэнэг, мангар, мэдлэггүйгээр нь дуудаж, дээрэлхэж, хүч түрж баталсан. Орлого зарлагын хэмжээ дунджаар 36 их наяд гэх юм бол их хурал дээр 32 тэрбум төгрөг буюу 1 хувь ч хүрэхгүй өөрчлөлтийг оруулсан. Саяны төсөв баталсан байдлаар ахиж баталвал ямар ч өөрчлөлт гарахгүй гэлээ. 

Шууд дамжуулалт: