Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Улс төр
2024.11.21 13:05
2995
Б.Пүрэвдорж: Дэлхийд байхгүй өндөр АМНАТ-ыг ураны ордоос хөрөнгө оруулалтын гэрээний дүнд авна

Цөмийн энергийн тухай хууль батлагдлаа. Үүнтэй холбогдуулан мэдээлэл хийлээ. 

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж: Хамтарсан засаг байгуулагдснаар олон жилийн хугацаанд хоёр том нам эрх барьж айхдаа нэгэндээ дэгээ тавьж байсан. Харин олон төсөл хөтөлбөрүүдийн эхлэл тавигдахын суурь нь цөмийн энергийн тухай хууль болж байна. Тиймээс тун удахгүй засгийн газар болон Орано групптэй хамтарсан хөрөнгө оруулалтын гэрээ хуулийн дагуу орж ирэх ёстой. 

Энэ хууль батлагдснаар өнөөгийн өсөн нэмэгдэж байгаа ногоон гэж нэрлэгддэг атомын цахилгаан станцыг барих түүнд зориулсан бүтээгдэхүүнийг экспортлох боломжийг гаргаж өгч байгаа. Өнгөрсөн хугацаанд Оюутолгойн гэрээтэй жишихүйц том гэрээг бид энэ хуулийн дагуу явуулахыг зорьж байгаа. 

Оюутолгой өнгөрсөн хугацаанд 5 хувийн АМНАТ-ын хүрээнд найман зуун сая төгрөг өгсөн. Энэ жил 1.3 их наядын татварын орлого оруулж байгаа.

Маш олон компаниуд туслан гүйцэтгэх ажил хийж тодорхой хэмжээний баялагыг бүтээж байгаа. Гэтэл 34 хувийнхаа ногдол ашгийг 2048 онд авна гээд хойш тавьчихсан явж байна. Бид түүхээ шүүхгүй. Ах нарыг хийсэн зүйлийг шүүхгүй. Тиймээс урагшаа хараад том том уул уурхайн гэрээн дээр зөв зүйлийг баримталж, зөв алхам хийх нь хамгийн чухал байгаа.

Дэлхийд байхгүй хамгийн өндөр АМНАТ-ыг Улаанбадрахын ураны ордоос хөрөнгө оруулалтын гэрээний дүнд авахаар боллоо. Ийм хууль эрх зүйг баталлаа. Өөрөөр хэлбэл, суурь АМНАТ 5 хувь, тусгай АМНАТ 5 хувь, өсөн нэмэгдэх АМНАТ 9 хувь буюу нийтдээ 19 хувийн АМНАТ өнөөдрийн байдлаар дэлхий дээр байхгүй байгаа. 

Шууд дамжуулалт: