Бөөрний диализын аппаратанд орсон иргэн ДОХ-ын халдвартай байсан гэх мэдээлэл гараад байгаа юм. Тус асуудлын талаар Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханаас тодрууллаа.
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан: Цэргийн төв эмнэлэг батлан хамгаалах яамны харъяа эмнэлэг. Гэхдээ манай эрүүл мэндийн яамны салбарын хяналтын хүрээнд шалгалт хийгээд эхэлсэн байгаа. Бид эмнэлэгт хэвтэж байгаа хүн бүрээс B C, ДОХ-ын халдварын шинжилгээ авч, нягталдаг. ДОХ-ын халдвартай хүн 10-р сард хэвтэн эмчлүүлсэн. Диализын аппаратанд орж байгаа хүн бүрээс шинжилгээ авч, халвдар хамгааллын дэглэм баримталдаг. Гэхдээ ер нь ямар нэгэн вирусын халдвартай хүн тусдаа эмчилгээгээ хийлгэдэг.
Бусад өвчтөнүүдэд ДОХ-ын халдвар халдсан халдсан байх эрсдэл байгаа юу үгүй юу гэдгийг тогтоох зорилготойгоор салбарын хяналтынхан газар дээр нь ажиллаж байгаа.
Эхний ээлжид иргэдэд ДОХ-ын халдвар тарсан эсэхийг тогтоох ёстой. Тэгж байж хаана, аль шатандаа хариуцлага алдсан гэдгийг нь тогтооно.
Үүний дараа ямар хариуцлага тооцох тухай яригдах ёстой.
Шууд дамжуулалт: