Европын сансрын агентлаг (ESA) Solar Orbiter аппаратаар Нарны гадаргуу болон оддын зургийг маш өндөр чанартай буулгаж чаджээ. Маш өндөр нягтаршилтай авсан нарны шинэ дөрвөн дүр зургийг ESA-гийн сайтад байрлуулсан байна.
Нарны дугариг дүрсийг бүтнээр нь буулгасан оригинал эх зураг нь найман мянган пикселийн нягтаршилтай. Нарны зургийг татаж буулгасан зай нь 74 сая км. Харин эх дэлхийгээс одод хүртэлх зай бараг хоёр дахин их байдаг аж.