Б.Лхагвадолгор
Улс төр мэдээллийн албаны сэтгүүлч
Нийгэм
2024.11.22 09:04
396
Унах унаа, улсын дугаарыг нь заадаг төр битүү шөл хийж идэх ёстой гэв...

Төр засаг ард иргэдийнхээ гал тогооны ажилд зууралддаг болжээ. Угтаа төрийн шийдвэр ард түмнийхээ гал тогоо руу бус эдийн засгийн хүндхэн ачаанаас хөнгөлчихвөл хавь илүү баймаар. 

УИХ-ын тамгын газраас гаргаж буй санаачилга нь "Монгол айл өрх бүр үндэсний бахархлаа илэрхийлсэн уламжлалт зоогоо гэртээ хийж хүртдэг байх, хоол үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчид тэрхүү хоол ундаагаар үйлчилдэг болох уламжлалыг эрмэлздэг болох, Улс тунхагласны баярын өдрөөр хийх хоол нь "Битүү шөл байх нь зүйтэй" гэжээ. 

Унах машин, улсын дугаарыг нь заачхаад одоо идэх хоолыг нь заах нь холгүй санаачилга гаргажээ. 

Эдийн засгийн хүндхэн байдалд амьдардаг ядуу Монголд битүү шөл хийж идэх махгүй айл олон бий. Гэтэл энэ мэт шийдвэрийг гаргаж буй нь олон нийтийн дургүйцлийг хүргэж байна.

Битүү шөлний рекламыг хийхэд, битүү шөлийг сурталчлахад УИХ-ын тамгын газар болон Соёлын яам нийтдээ 1,2 тэрбумыг зарцуулсан гэх эх сурвалжийн мэдээлэл байна. 

Хүүхэд залуучуудад Тусгаар Улсаа тунхаглана гэдэг ямар ач холбогдолтой, ямар түүхтэй гэдгийг сурталчлан таниулах ёстой УИХ, Соёлын яам хоол ундны асуудал ярьж буй нь иргэдийн дургүйцлийг хүргэх нь аргаггүй биз. Төсвийн мөнгө уйлдаггүй гэдэг...