“Украины тал 21-нд АНУ, Их Британийн алсын тусгалтай пуужингаар харвасны хариуг ийнхүү барьж байна. Днепропетровск хотод байдаг Украины батлан хамгаалах үйлдвэрлэлийн цогцолборыг пуужингаар довтолсон. Энэ нь зөвлөлтийн үеэс л байсан цэрэг, зэвсгийн үйлдвэрлэлийн томоохон байгууламж. Энэ удаа бид хамгийн сүүлийн үеийн hipersonic (supersonic-дуунаас хурдан, hipersonic-supersonic-оос тав дахин хурдан) цөмийн биш пуужин туршсан. Пуужин байндаа тусаж, туршилт амжилттай боллоо хэмээн Кремлийн тэргүүн онцлов. В.Путин мөн Украиныг дэмжиж байгаа өрнөдийн орнуудад сануулга өглөө. “Шинэ Орешник пуужинг тэд нар замаас нь унагаж чадахгүй. Энэ зэвсгийг замаас нь зогсоож тасалдуулах арга чарга одоогоор байхгүй. Манай пуужингууд 10 Мах хурдаар байг довтолдог. Энэ нь секундэд 2.5-3 км хурд гэсэн үг. Агаарт эсэргүүцэн хамгаалах орчин үеийн системд, Америкийн зохион бүтээсэн, Европт нийлүүлж байгаа хамгаалалтын системд ийм пуужинг замаас нь унагах чадвар байхгүй. Дахин хэлье, Орос биш, гагцхүү Америк олон улсын аюулгүй байдлыг зөрчиж байна. Дэлхийд ноёрхох санаархалтайгаа зууралдаж бүх дэлхийг мөргөлдөөнд түлхэж байна. Бид бүх асуудлыг үргэлж энхийн замаар шийдэхийг эрмэлзэж ирсэн, одоо ч хэвээрээ. Гэхдээ бид үйл явдлын ямар ч өрнөл, эргэлтэд бэлэн байгаа. Үүнд хэн нэг нь эргэлзэж байгаа бол дэмий хэрэг. Хариуг үргэлж барих болно” гэжээ.