Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригтой холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Батжаргалаас тодрууллаа.
Ж.Батжаргал: МАН-ын бүлэг болон Төсвийн байнгын хороо хуралдаад хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж үзсэн. Төсвийг бид зөв талаас нь харах ёстой. Үнэ ханшийн өсөлттэй холбогдуулан төсөвт 2 их наяд орчмын өсөлт бий болчхоод байгаа юм. Мөн УИХ эрх зүйн орчин бүрдүүлэх хүрээнд тодорхой нийгэмд чиглүүлсэн зорилт тавьсантай холбоотой өсөлтүүд бий болсон. Тэгэхээр энэ үед алийг нь хязгаарлах эрэмбэ дараагаа тогтоох ёстой. Түүнээс биш хэт өндөр тэлэлтийг зохиомлоор бий болгосон зүйл байхгүй.
Хөрөнгө оруулалт тал дээр улс орны хөгжлийг тэтгэсэн хөрөнгө оруулалтууд л байгаа. Мөн манай зарим гишүүдийн ярьсанчлан 3.6 их наядаар бууруулах боломжтой гэж харсныг хянах хэрэгтэй. Үндсэндээ их хурлын гишүүдийг төсвийн хулгайч болгоод төсөв тэр чигээрээ батлагдах шалтгаан болсон.