Б.Нарангоо
Ерөнхий редактор
Гадаад мэдээ
34 мин дараа
100
АНУ дахь эрүүл мэндийн даатгалын тогтолцоо ямар байдаг вэ

АНУ-ын ЭМ-ийн даатгалын тогтолцоо ямар байдаг, эмнэлэг эмч өвчтөний төлбөл зохих хувь ямар журмаар хэрхэн хуваарилагддаг талаарх мэдээллийг хүргэе.

Даатгуулагчид төлөх үнэ
Даатгуулагч даатгалын компанид үе шаттай төлбөр тушаана.
-    Тооцооны зарим хэсгийг төлөх
Эмнэлгийн үйлчилгээ авсан тохиолдолд даатгалын сангаас тооцоо, төлбөрийн зарим хэсгийг төлнө.
Хамрах хүрээ


Эмнэлгийн даатгал ерөнхийдөө эмчид үзүүлэх, жороор бичсэн эм авах, эмнэлгийн үйлчилгээ, мэс заслын зардлыг даана.
Эмнэлгийн даатгалын хэд хэдэн төрөл АНУ-д бий.
-    Ажил олгогч ажлын саналын нэг хэсэг болгож эрүүл мэндийн даатгалд хамруулах төлөвлөгөөг санал болгодог. 
-    Даатгалд хамруулах төлөвлөгөөг эрүүл мэндийн даатгалын компаниудаар дамжуулан шууд худалдан авч болдог. Даатгалын сарын төлбөрийг төлөхөд тусладаг хөтөлбөрүүд бий. Жишээ нь Меdicare хөтөлбөрөөр дамжуулан даатгалын төлбөрийг хэмнэж болно.
АНУ дахь эрүүл мэндийн систем хувийн хэвшлийн үйлчилгээгээр дамжин хэрэгждэг. 

   2024 оны байдлаар АНУ дахь эрүүл мэндийн даатгалын дундаж төлбөр (суутгал) сарын 500 орчим доллар байна. Энэ үнэ муж бүрт өөр байхын зэрэгцээ даатгуулагчийн нас, эрүүл мэндийн байдал, оршин суугаа газар, ажиллаж буй компаниас хамаарч хэлбэлздэг.


Жишээ нь, Флорида мужид эмнэлгийн даатгалын багц сарын 617 доллар орчим. Калифорнид сарын 525 доллар. 

АНУ-ын эрүүл мэндийн даатгалын систем нь бүх нийтийг хамардаггүй, үнэгүй биш. Хувийн эмнэлгийн даатгал дээр голчлон суурилдаг байна. Тиймээс АНУ руу аялж байгаа гадаад иргэдэд аялалын эмнэлгийн даатгал хийлгэхийг зөвлөдөг. Сар бүр даатгалд мөнгө суутгуулахгүй гэвэл Medicaid, Medicare, Obamacare хөтөлбөрийн дагуу эмчид үнэгүй үзүүлж, бага өртөгтэй эмнэлгийн тусламж авч болно.