АНУ дампуурал руу маш хурдан дөхөж байна хэмээн бизнесмэн Илон Маск Х сүлжээгээр дамжуулан мэдэгдлээ. Төсвийн үр өгөөжийг хариуцсан департаментаас төсөв тойрсон асуудал, хүндрэлийг засаж залруулах талаар мэдэгдэл хийсний дараа Маск санаагаа илэрхийлэв. АНУ-ын төсөв 2001 оноос хойш ашиггүй явж ирсэн бөгөөд 2023 онд төсвийн алдагдал хагас триллион (их наяд) гаруй долларт хүрчээ. Төсвийн зардал 6.2 их наяд, орлого 4.47 их наяд байв.
Төсвийн үр өгөөжийн департаментыг SpaceХ-ийн босс Вивек Рамасвамийн хамт толгойлно гэдгийг АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдоод байгаа Дональд Трамп зарласан. Тус департамент Засгийн газрын хүнд суртлыг задалж, тансаг хэрэглээг таслан зогсоох ажлыг хариуцах юм.