Б.Лхагвадолгор
Улс төр мэдээллийн албаны сэтгүүлч
Нийгэм
2024.11.25 11:21
1067
Өнөөдрөөс 11 настай хүүхдүүдэд папиллома вирусийн эсрэг вакцин хийж байна

Өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 25-наас улс даяар 11 настай хүүхдүүд вакцинд хамрагдана. Вакцинжуулалтыг ЭМЯ, ХӨСҮТ хамтран ерөнхий боловсролын сургуулиудад зохион байгуулна.

Өнгөрсөн онд вакциныг Үндэсний дархлаажуулалтын товлолт  вакцин болгож, хуульд нэмсэн юм. Тэгэхээр эцэг эхчүүд 11 настай хүүхдээ вакцинжуулах, хүүхдүүд энэ вакцинд хамрагдах, ерөнхий боловсролын сургуулиуд вакцинжуулалтыг зохион байгуулах үүрэг хүлээж байна.

Дархлаажуулалтын тухай хуулийн 10 дугаар зүйл. Заавал хийх дархлаажуулалт

10.1.Заавал хийх дархлаажуулалтад сүрьеэ, халдварт саа /полиомиелит/, В вируст гепатит, сахуу, хөхүүл ханиад, татран, улаанбурхан, В хэв шинжийн хемофилюс инфлюенза нянгийн халдвар, А вируст гепатит, пневмококк, хүний папиллома вирусын халдвар, гахай хавдар, улаануудын эсрэг сэргийлэх тарилга орно.

Энэ хэсэгт 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан.

Хүний өвчлөл үүсгэдэг 200 гаруй хэв шинжийн папиллома вирус байдаг.

Эдгээр папиллома вирусууд нь эрэгтэй, эмэгтэй хүмүүст ам, залгиур, хоолой, толгой хүзүү, үтрээ, гадна бэлэг эрхтэн, хошногоны амсар, шулуун гэдэс зэрэгт ХОРТОЙ болон ХОРГҮЙ хавдар, үү, ургацаг үүсгэдэг.

Ихэнх хорт хавдрын шалтгааныг нарийвчлан тогтоох боломжгүй байдаг бол умайн хүзүүний хорт хавдрын шалтгааны 99.7 хувь нь хүний хөхөнцөр вирус буюу папиллома вирусийн халдвар гэдгийг тогтоожээ. Хүний папиллома вирусийн халдвараас сэргийлье.