Д.Мөнхжаргал
Ажлын албаны сэтгүүлч
Нийгэм
2024.11.26 15:25
482
Монголын сав, баглаа, боодол үйлдвэрлэгчдийн нэгдсэн холбооны Тэргүүн Б.Болдбаатарт АЖ ҮЙЛДВЭРИЙН ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛ хүртээлээ
 

Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг буулгаж, нэр бүхий эрхмүүдийг төрийн дээд цол, одон, медалиар шагналаа.

Аж үйлдвэрийн салбарт 30 гаруй жил ажиллаж, дотоодын сав, баглаа, боодлын үйлдвэрлэлийг хөгжүүлэх их үйлсэд жинтэй хувь нэмэр оруулсан төдийгүй Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнд салбарын үйлдвэрлэгчдийг нэгтгэн түүчээлж ажилласан “Хүнсний хувьсгал” ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүн, Монголын сав, баглаа, боодол үйлдвэрлэгчдийн нэгдсэн холбооны Тэргүүн Б.Болдбаатарт Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар АЖ ҮЙЛДВЭРИЙН ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛ хүртээлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх төрийн дээд шагнал, одон, медаль хүртсэн эрхмүүдэд болон тэдний гэр бүл, үр хүүхэд, хамт олонд нь эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.

Хүн ардаа эрүүл, аюулгүй хүнсээр хангах их үйлсэд хичээл зүтгэл, идэвх санаачилгатай оролцож, Аж Үйлдвэрийн Гавъяат ажилтан цол тэмдэгээр энгэрээ мялаасан Б.Болдбаатарт “Хүнсний хувьсгал” ТББ-ын нийт удирдах зөвлөлийн гишүүд, салбарын хамт олны нэрийн өмнөөс халуун баяр хүргэе!