Олон улсын онлайн захиалга, худалдааны сайтуудаас хүссэн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээгээ захиалаад, үнийн дүнгийнхээ 5%-ийг буцаан авах боломжтой боллоо. ХААН Банк олон улсын виза карт эзэмшигчдэдээ зориулан 2024 оны 11-р сарын 25-30-ны өдрийг дуустал Agoda, Ebay, Trip, Amazon, Apple, Booking зэрэг дэлхийд тэргүүлэгч онлайн захиалга, худалдааны вэбсайтуудаар үйлчлүүлээд энэхүү урамшуулалд хамрагдах боломжийг олгож байна.
Харилцагч та хэдэн виза карттай байхаас үл хамааран онлайн захиалга, худалдаа хийх нийт үнийн дүн нь хамгийн багадаа 60,000 төгрөг хүрсэн тохиолдолд буцаан олголт авах нөхцөл бүрдэх юм. Мөн урамшуулалд хамрагдах дээд үнийн дүн нь 6,000,000 төгрөг байна.
Урамшууллын хугацаанд цуглуулсан 5%-ийн буцаан олголтын мөнгө 2024.12.5-ны өдөр таны гүйлгээ хийсэн картын данс руу автоматаар шилжин орох бөгөөд нэг харилцагчид олгох буцаан олголтын дээд хэмжээ 300,000 хүртэлх төгрөг байна.
Харилцагч та олон улсын Виза картаараа онлайн худалдаа хийхдээ дараах зүйлсийг анхаараарай.
Жич: Тус урамшууллын хүрээнд байгууллагын виза картанд буцаан олголт тооцохгүй болно.
Хэрэв та ХААН Банкны олон улсын виза картгүй бол банкны салбар нэгжид заавал очилгүйгээр Интернэт банк, Khan Bank аппликэйшнээрээ захиалан үнэ төлбөргүй хүргүүлэн аваарай.
Хамтын өсөлт төгөлдөр- ХААН Банк