Б.Нарангоо
Ерөнхий редактор
Гадаад мэдээ
5 цагийн дараа
129
Батлан хамгаалахын сайд авлигын хэрэгт буруутгагдлаа

 Хятадын Батлан хамгаалахын сайд Дон Жун авлигын хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байна хэмээн Financial Times мэдээлэв. Тэрээр 2023 оны арванхоёрдугаар сард Батлан хамгаалахын сайдаар томилогдсон юм. Дон Жун Хятадын тэнгисийн цэргийн адмиралаас ийнхүү дэвшиж байв. Өмнөх сайд нь мөн л авлигын хэргээр шалгагдаж албанаасаа хөөгджээ. Батлан хамгаалах салбарын гурав дахь том түшмэл ийнхүү авлигын хэрэгт татагдан шалгагдаж байна. Өмнөх сайд Вэй Фэнхе (2018 - 2023), Ли Шанфу (2023-2024) нар стратегийн пуужингийн зэвсэглэлийн нууц мэдээллийг АНУ-д алдсан хэргээр шалгагдаж байв.