Америкийн сансар судлалын агентлаг (NASA) 50 жилийн өмнө эзэнгүй хаягдсан цасан доорх цэргийн баазыг илрүүлжээ. Тусгай радараар тоноглогдсон NASA-гийн нисэх онгоц Гренландын хойд хэсгийн цаст талаар нисэж явахдаа зузаан цасны доор 30 метрийн гүнд томоохон сувгийн сүлжээ байхыг олж илрүүлсэн байна. Эхэндээ юу гэдгийг сайн ойлгоогүй ч нарийн харахад олон жилийн өмнө ашиглаж байгаад орхисон газар доорх хот байсан ил болжээ. Энэхүү радараар өмнө нь “Зууны хуаран” буюу АНУ-ын арктикийн цэргийн баазыг илрүүлж байсан. Тэр баазыг 1950-аад онд “Мөсөн чийгийн улаан хорхой” төслийн хүрээнд бариад орхисон ч 1967 онд бүхлээрээ мөсөөр хучигдсан аж. Мөн хүйтэн дайны үед цөмийн цохилтоос амьд үлдэх зорилгоор арктикт мөс, цасан дор хэд хэдэн хот байгуулж байв. Америкийн Vivos (Амьд хүмүүс, амьд үлдэгсэд) компани ертөнцийн төгсгөл ирэхэд ашиглана хэмээн тооцоолж Өмнөд Дакота мужид 10 мянган хүний багтаамжтай газар доорх хот байгуулж байсан түүхтэй.