2024 ОНЫ 12 ДУГААР САРЫН
ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ
Дэлхийн цаг уурын байгууллагаас тогтоосноор олон жилийн дундаж (ОЖД) утга гэдэг нь 1991-2020 оны хоорондох тухайн цаг уурын хэмжигдэхүүний дундаж утгыг авч үздэг. Сарын цаг агаарын урьдчилсан мэдээнд сарын дундаж агаарын температур, нийлбэр хур тунадасны хэмжээг дараах дөрвөн бүс нутгаар тус бүрээр урьдчилан мэдээлдэг.
o Баруун (Баян-Өлгий, Ховд, Увс, Завхан, Говь-Алтай, Баянхонгор)
o Төв (Архангай, Өвөрхангай, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Төв, Орхон, Дархан-Уул)
o Зүүн (Хэнтий, Дорнод, Сүхбаатар)
o Говь (Дундговь, Өмнөговь, Дорноговь, Говь-Сүмбэр)
Цаг агаарын үзэгдэл нутгийн 30 хувиас хэтрэхгүйгээр зурвас газраар ажиглагдах тохиолдолд "зарим газраар", 30-70 хувьд "ихэнх нутгаар", 70 хувиас дээш нутгийг хамрах тохиолдолд "бүх нутгаар" гэсэн нэр томьёо хэрэглэдэг. Дулааны улиралд агаарт болон хөрсний гадарга дээр температур 0°-аас бага болж хүйтрэхийг "цочир хүйтрэл" гэнэ.
Сар, улирлын урьдчилсан мэдээний талаар лавлах бол Ус, цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн 11-326606 утсаар холбогдох болон "Ус, цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн “Цаг агаар орчны тоон загварчлал судалгааны хэлтэс "–ээс тодруулах боломжтой.
Уур амьсгалын тойм
Арванхоёрдугаар сарын агаарын температурын ОЖД нь Баян–Өлгийн ихэнх, Увс, Завханы зүүн, Баянхонгорын хойд, Хөвсгөл, Архангайн баруун, Төв аймгийн зүүн хойд хэсгээр -24...-30°C, Говь–Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Дорноговийн өмнөд хэсэг болон Өмнөговийн нутгаар -10...-16°C, бусад нутгаар -16...-24°C хүйтэн байдаг (Зурaг 1).
Зураг 1. 12–р сарын агаарын температурын ОЖД, [ °С]
Арванхоёрдугаар сарын агаарын дундаж температур 1980–1981,1984-1986, 1994, 2001-2003, 2005, 2009, 2010, 2011, 2018, 2020, 2022, 2023 онуудад нийт нутгаар ОЖД–аас 1–3°С–аар хүйтэн байсан бол харин 1987-1991, 1995-2000, 2006-2008, 2013, 2015-2017, 2019, 2021 онуудад ОЖД-аас 1–3°С–аар дулаан байсан байна (Зурaг 2).
Зураг 2. 12–р сарын агаарын температурын олон жилийн явц
[Улаан – ОЖД-аас дулаан, хөх – ОЖД-аас хүйтэн]
Сарын нийлбэр хур тунадас (цас) Завхан, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Дорнод, Сүхбаатарын нутаг, Баян–Өлгий, Ховдын баруун хэсгээр 2–8 мм, бусад нутгаар 0–2 мм цас ордог.Зураг 3. 12–р сарын нийлбэр хур тунадасны ОЖД, [мм]
Зураг 4. 12–р сарын нийлбэр хур тунадасны олон жилийн явц
[Ногоон – ОЖД-аас ахиу, шар – ОЖД-аас бага]
ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ
Баруун аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Увс, Завханы нутаг, Баян–Өлгийн зүүн хойд хэсэг болон Ховд, Говь–Алтай, Баянхонгорын ихэнх хэсгээр ОЖД–аас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим (Зураг 5) байх бол хур тунадас Баян–Өлгий, Ховд, Говь–Алтайн нутаг, Увсын өмнөд, Завханы баруун, Баянхонгорын баруун өмнөд хэсгээр ОЖД–аас бага, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна (Зураг 6).
Агаарын температур, хур тунадасны явцыг (Зураг 7)–д харуулав. Нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн сүүл, гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд агаарын температур ОЖД–аас 1–2°С-аар дулаан байх бол нэгдүгээр арав хоногийн сүүл, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд, гуравдугаар хоногийн сүүл үеэр ОЖД–аас 1–2°С-аар хүйтэн байна. Нэг болон хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд цас орж, ихэнх нутгаар салхи шуургатай байх төлөвтэй байна.
Төвийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Хөвсгөл, Архангайн баруун хэсгээр ОЖД–аас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна (Зураг 5). Хур тунадас нийт нутгаар ОЖД–ийн орчим байна (Зураг 6).
Агаарын температур, хур тунадасны явцыг (Зураг 8)–д харуулав. Нэгдүгээр арав хоногийн сүүл, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд, гуравдугаар арав хоногийн сүүлээр ОЖД–аас 1-3°С хүйтэн байна. Харин хоёрдугаар арав хоногийн сүүл, гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд ОЖД–аас 1–2°С дулаан байна. Нэгдүгээр арав хоногийн зарим үеүдэд, хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн эхэн үед цас орж, ихэнх нутгаар салхи шуургатай байх төлөвтэй байна.
Зүүн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар дунджийн орчим (Зураг 5), хур тунадас нийт нутгаар ОЖД–аас ахиу цас орох төлөвтэй байна (Зураг 6).
Агаарын температур, хур тунадасны явцыг (Зураг 9)–д харуулав. Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүл, хоёрдугаар арав хоногийн сүүл, гуравдугаар арав хоногийн сүүлээр ОЖД–аас хүйтэн, нэгдүгээр арав хоногийн дунд, хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн эхэн үед ОЖД–аас дулаан байна. Нэгдүгээр арав хоногийн сүүл, гуравдугаар арав хоногийн эхэн үед цас орж, ихэнх нутгаар салхи шуургатай байх төлөвтэй байна.
Говийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур болон хур тунадас нийт нутгаар ОЖД–ийн орчим байх төлөвтэй байна (Зураг 5, 6).
Агаарын температур, хур тунадасны явцыг (Зураг 10)–д харуулав. Нэгдүгээр арав хоногийн эхэн болон дунд, гуравдугаар арав хоногийн эхэн үед ОЖД–аас дулаан, харин нэгдүгээр арав хоногийн сүүл, хоёрдугаар арав хоногт ОЖД–аас 1–2°С хүйтэн байна.
Зураг 5. 2024 оны 12–р сарын агаарын дундаж температурын урьдчилсан мэдээ, С0
[Х–агаарын температур ОЖД–аас хүйтэн,
Н–агаарын температур ОЖД–ийн орчим]
Зураг 6. 2024 оны 12–р сарын нийлбэр хур тунадасны урьдчилсан мэдээ, мм
[И–хур тунадас ОЖД–аас ахиу, Б – хур тунадас ОЖД-аас бага,
Н–хур тунадас ОЖД–ийн орчим]
Зураг 7. Баруун аймгуудын нутгийн 2024 оны 12–р сарын температур, хур тунадасны явц
[Үргэлжилсэн хар зураас – агаарын дундаж температур, тасархай хар зураас – агаарын дундаж температурын ОЖД-аас хазайх хазайц, хөх – агаарын дундаж температур ОЖД-аас хүйтэн, улаан – агаарын дундаж температур ОЖД-аас дулаан, ногоон – хур тунадасны хэмжээ]
Зураг 8. Төвийн аймгуудын нутгийн 2024 оны 12–р сарын температур, хур тунадасны явц
[Үргэлжилсэн хар зураас – агаарын дундаж температур, тасархай хар зураас – агаарын дундаж температурын ОЖД-аас хазайх хазайц, хөх – агаарын дундаж температур ОЖД-аас хүйтэн, улаан – агаарын дундаж температур ОЖД-аас дулаан, ногоон – хур тунадасны хэмжээ]
Зураг 9. Зүүн аймгуудын нутгийн 2024 оны 12–р сарын температур, хур тунадасны явц
[Үргэлжилсэн хар зураас – агаарын дундаж температур, тасархай хар зураас – агаарын дундаж температурын ОЖД-аас хазайх хазайц, хөх – агаарын дундаж температур ОЖД-аас хүйтэн, улаан – агаарын дундаж температур ОЖД-аас дулаан, ногоон – хур тунадасны хэмжээ]
Зураг 10. Говийн аймгуудын нутгийн 2024 оны 12–р сарын температур, хур тунадасны явц
[Үргэлжилсэн хар зураас – агаарын дундаж температур, тасархай хар зураас – агаарын дундаж температурын ОЖД-аас хазайх хазайц, хөх – агаарын дундаж температур ОЖД-аас хүйтэн, улаан – агаарын дундаж температур ОЖД-аас дулаан, ногоон – хур тунадасны хэмжээ]
ЗӨВЛӨМЖ
Арванхоёрдугаар сард агаарын дундаж температур баруун аймгуудын нутгийн ихэнх хэсгээр ОЖД–аас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байгаа бол хур тунадас баруун аймгуудын нутгийн ихэнх хэсгээр ОЖД–аас бага, зүүн аймгуудын нутгаар ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим цас орох төлөвтэй байна.Энэ сард агаар температур ихэнх нутгаар тогтворгүй, хэлбэлзэл ихтэй байх төлөв ажиглагдаж байгаа тул хол замд гарахдаа богино хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээг байнга авч ашиглаж, ажлаа төлөвлөхийг зөвлөж байна.