Худалдаа аж үйлдвэрийн танхим гэх хуудуутай байгууллагын Ерөнхийлөгчид горилох хүн олон. Учир нь Монголын хамгийн том төрийн бус байгууллагаар дамжуулан ашиг сонирхлын үүднээс цөөн тооны компаниудыг дэмжиж ажилладаг нь ил.
МҮХАҮТ-ын Ээлжит бус XXII Их хурал өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 28-нд болно. Тус хуралдаанаар танхимын шинэ Ерөнхийлөгчийг сонгоно. Өнгөрөгч 2023 онд МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин сонгогдож байсан.
Харин өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 28-нд тус танхимын гүйцэтгэх захирал Т.Дүүрэнг цагдан хорьжээ. Хэрэв нөхөн сонгуультай холбоотойгоор хорьсон бол хэний, ямар ашиг сонирхол нуугдаж, төрийн томчуудын ямар оролцоо бий болов гэдэг эргэлзээтэй.
Тэгвэл МҮХАҮТ-ийн Ерөнхийлөгчид "Таван Богд" Группийн үүсгэн байгуулагч, Ерөнхийлөгч Ц.Баатарсайхан нэр дэвшжээ. Тэрээр томоохон улс төрчидтэй ойр нэгэн. Яг юуны төлөө тус танхимын ерөнхийлөгч болохоор зэхэж байна гэдэг нь олны анхаарлыг татаж байна.