УИХ-ын 36-р тогтоолыг хэрэгжүүлэгч төрийн байгууллагуудын IV уулзалт болж байна. Энэ хүрээнд ГЕГ-ын дэд дарга Г.Энхтайванаас тодрууллаа.
Тэрээр" Хилийн хорио цээрийн алба үйл ажиллагаагаа тогтворжуулаад явж байгаа. Хүнсний бараа бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал, тохирлын хяналтуудыг хэрэгжүүлэх шаардлагатай.
Хүнсний барааны чанар, аюулгүй байдал, хугацаа маш чухал. Гаалийн мэдүүлэг дээр хугацааны асуудлыг хүнсний тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор хугацааг гаалийг мэдүүлэг дээр бичдэг.
Ингэснээрээ тухайн бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэсэн огноо, дуусах хугацааны хяналтыг бичиг баримтын болон бараа материалын шалгалтын явцад дэлгэрэнгүй харах боломжийг бүрдүүлж байгаа" гэв.
Энэ хяналтыг өмнө нь хийдэг л байсан. Гаалийн мэдүүлэгт бичдэггүй байснаас болоод нэлээн хэдэн зөрчил гардаг байсан" гэв.