Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Live
2024.11.29 12:41
929
Ч.Уранчимэг: Зам засаж байгаа ч хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжгүй байгаа

Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжил, оролцоо-2024 чуулга уулзалт болж байна. Энэ үеэр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллөөс сэтгэгдлийг нь сонслоо. 

Ч.Уранчимэг иргэн: Өнөөдөр ерөнхийлөгч У.Хүрэлсүх бидэнд тулгамдаж байгаа асуудлыг маш сайн оновчтой гаргаж ирж мэдээлэл өгсөн. Гэвч замаа засаж байгаа хэдий ч хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй байж чадахгүй байгаа. Тиймээс мэдээлэл аваад яг стандартаар нь хийж өгвөл сайн байна. 

Мөн сүүлд оруулж ирсэн автобус бидэнд хүртээмжтэй орчинг бий болгож өгч чадсан. Бид сайн байгаа зүйлийг ч дурдаж, муу байгаа зүйлийг сайжруулах тал дээр мэдээлэл өгч байж дарга нарт ойлголт өгч чадна. 

Өглөө болгон гараад явахад надад хэцүү байдаг. Ер нь манай улсын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөө маш их ажил зохион байгуулж ажиллаж байгаа. Төр засагтаа дуу хоолойгоо сайн хүргэж чадвал хүртээмжтэй үйлчилгээг авах боломжтой байгаа. 

Шууд дамжуулалт: