Б.Нарангоо
Ерөнхий редактор
Гадаад мэдээ
2024.11.29 13:45
3032
Google-ийн газрын зураг осолд хүргэсэн үү?

Энэтхэгийн хойд хэсгийн Уттар Прадеш мужид нэг автомашин барьж дуусгаагүй гүүр рүү орж доошоо эрэг рүү унаж дотор нь явсан гурван хүн амь насаа алджээ. Залуус Google-ийн газрын зураг харж яваад осолдсон байж магадгүй хэмээн хэргийг шалгаж буй цагдаа нар үзэж байна. Энэ оны эхээр үер бууж гүүр эвдэрсэн байв. Нутгийн хүмүүс гүүр сэтэрснийг мэддэг, түүгээр зорчдоггүй байсан аж. Осолдсон гурван залуу тэр нутгийнх биш учраас эвдэрхий гүүрийг мэдэлгүй явж ороод доош унажээ. Google map дээр дуусгаагүй, засвартай гүүрийг тэмдэглэж анхааруулаагүй байсан бололтой. Уттар Прадеш мужийн захиргаа гүүрний засварыг хариуцаж байсан дөрвөн инженер, Google map-ийн нэг ажилтныг гурван хүн амь насаа алдсан хэрэгт буруутган шалгаж байна.