УИХ-ын гишүүн, ТБХ-ны дарга Ц.Даваасүрэн" Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсан тохиолдолд хоёрхон зохицуулалт байгаа. Нэгдүгээрт, хууль тогтоолыг бүхэлд нь буюу зарим хэсгийг хүчингүй болгоно. Эсвэл шаардлагатай гэж үзвэл нэмэлт өөрчлөлтийн төслийг боловсруулж хэлэлцэж болно.
Төсөвт нэмэлт өөрчлөлт гэдэг бол тодотгол байдаг. Тодотгол болчхож байгаа учраас тодотголыг дангаараа шийдэж болохгүй. Тодотголын төслийг Засгийн Газар боловсруулж Их хуралд өргөн мэдүүлэх ёстой. Тийм учраас ЗГ-Т буцаагаад өргөн барихаас өөр аргаггүй нөхцөл байдал үүссэн.
Нэмэлт өөрчлөлт гэдэг чинь хориг тавьсан хуулийн төслөө хэлж байгаа шүү. Төсвийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлт гэдэг бол тодотгол.
Тэгэхээр тодотголыг УИХ дангаараа хийж болохгүй ээ гэж ойлгож болно" гэв.