Б.Нарангоо
Ерөнхий редактор
Орон нутаг
2024.11.29 18:14
781
Могойн гол уурхай: Нүүрсээ зарж байгаа газар нь баяждаг байтал эсрэгээрээ өрөнд орж байна

  

Хөвсгөл аймгийн цэцэрлэг суманд байрлах “Могойн гол” нүүрсний уурхай гучин жилийн түүхтэй ч орон нутагтаа ганц км ч засмал зам тавиагүй, орон нутгийн иргэдийг мэдээллээр хангадаггүй талаар иргэд гомдоллолоо.  Түүнээс гадна нүүрс тээвэрлэх явцдаа том оврын машинууд зам харгуй эвдэх, олон салаа зам гаргаж хөрс гэмтээж, малын бэлчээр талхлах, зам дагуух тоос тоосонцор нь гол мөрөн, ойр орчмын айлуудын амьдрах орчинд нөлөөлдөг талаар зорчигчид зам хоорондын айлууд гомдолтой байдаг байна. Мөн нүүрс тээвэрлэгч машинууд даац хэтрүүлснээр Дэлгэрмөрөн голоос баруун урагшаа гардаг Хилэнтийн гүүр эвдэрч, нурах аюул үүсэж магадгүй болсон талаар Мөрөн сумын иргэд онцолж байлаа.

Тус уурхайн олборлолтын хэмжээ харьцангуй жижиг ч нүүрсний чанараар коксжих зэргийн учраас  дээгүүр ордог ордуудын нэг юм. 

Өөрөөр хэлбэл 51 хувийг орон нутаг, 49 хувийг жижиг хувьцаа эзэмшигчид эзэмшдэг “Могойн гол” ХК жилд дунджаар 115 мянган тонн нүүрс тээвэрлэдэг.  Бие жижиг ч бэлчээр том орон нутгийн уурхайн жилийн дундаж орлого 60-70 тэрбум орчим байдаг байна.Гэвч орон нутагтаа хийсэн хөрөнгө оруулалт ч үгүй, өнөөдөр зорчих замгүй, давах гүүргүй нөхцөл байдал хөөрхийлөлтэй байна.

Энэхүү асуудлыг олон жил хав дарж явсан ч энэ долоо хоногт “Могойн гол” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал болжээ.Тус хуралдааны үеэр Аймгийн Засаг дарга Л.Төмөрбаатар “Стандартын шаардлагаас зөрж, даац хэтрүүлэн 44 тонноос илүү тээвэрлэлт хийсэн тохиолдолд нүүрс тээвэрлэлтийг аймгийн хэмжээнд зогсоох шийдвэр гаргана. Тээвэрлэлттэй холбоотой ямар нэгэн зөрчил гарвал холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцож ажиллана” гэлээ

Харин Аймгийн ИТХ-ын дарга Д.Пүрэвдорж : Стандартад нийцүүлж 44 тн-д нь бариулж тээвэрлэлт хийх хэрэгтэй.

Зам тээврийн сайдын гаргасан шийдвэрээр энэ сарын 1-нээс 04 сарын 01 хүртэл авто зам дээр тээвэрлэлт хийж болно. Гэхдээ стандартад нийцүүлж 44 тн-д нь бариулж тээвэрлэлт хийх хэрэгтэй. Эрдэнэт, Булганы тээвэрчид шаардлагыг биелүүлэхгүй 60, 70 тонн нүүрс тээвэрлэлт хийж байна. Ингэж удаан явбал энэ зам, гүүр маань тэсэхгүй. Заавал стандарт хангуулах хэрэгтэй гэв.

“Могойн гол” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Батхүү : Одоо явж байгаа нүүрс тээвэрлэлт бол өнгөрсөн жил авсан нүүрсээ өвөл болохоор ачиж байгаа тохиолдол юм. 

                 

Хөвсгөл аймаг дахь Авто тээврийн үндэсний төвийн дарга Ө.Баттулга: Нүүрсээ зарж байгаа газар нь баяждаг байтал эсрэгээрээ өртэй явж байдаг.Жил бүр асуудлыг тойрч гараад сурчихсан байна. Энэ стандартыг хэрэгжүүлж ажиллах хэрэгтэй байна.

 

Б.Амирлан