Б.Нарангоо
Ерөнхий редактор
Гадаад мэдээ
2024.11.30 09:37
3826
Хананд наасан гадилыг 6.2 сая доллараар худалдан авч иджээ

Хятадын нударган баян Жастин Сун Италийн этгээд уран бүтээлч (visual artist) Маурицио Каттеланы урлагийн бүтээлийг 6.2 сая доллараар худалдаж авчээ. Тэрхүү бүтээл нь зүгээр л наалдамхай туузаар хананд тогтоосон гадил жимс. Сотбис дуудлага худалдаагаар энэ гадилыг үнэ хаялцуулав.
Крипто зоосны саятан Жастин Сун худалдаж авсан жимсээ үнэхээр бодит уу, үгүй юу гэдгийг шалгахын тулд идэхээр шийдсэн аж. Итали эр Каттелан “Шинэ гадилыг үзэсгэлэн болгож тавихаасаа өмнө идэж үзэх хэрэгтэй. Тэгж байж шинэ гэдгийг нь мэднэ” гэсэн алдарт уриатай. Уран бүтээлч Каттелан энэхүү дэндүү философлог үгээрээ алдаршиж, хананд скочоор тогтоосон ердийн гадил нь түүнийг дэлхий дахинд таниулсан юм. Жастин Сун хананд наасан бүтээлийг хэрхэн шинээр сольж тавих заавартай танилцсаны дараа итали эрийн уран бүтээлийг 6.2 сая доллараар худалдаж авчээ. 
Маурицио Каттеланы үзэсгэлэн болгосон гадил өмнө нь хоёр ч удаа идэгдэж байсан. 2019 онд нэг зураач, дараа нь 2023 онд өмнөд солонгос оюутан хананд тогтоосон урлагийн бүтээлийг идэж орхижээ. Тэгэхдээ хэн нь ч мөнгө төлөөгүй. Харин өчигдөр хятад баян Сун энэ бүтээлийг 6.2 доллараар худалдаж аваад камерийн өмнө идчихэв. 
“Хэвлэлийнхний өмнө, камерийн өмнө энэ гадилыг идэх нь бас нэг урлагийн бүтээл байж болох юм. Энэ гадил бусад гадилаас хавьгүй илүү амттай байна” хэмээн тэрээр өгүүлэв. Сун хэвлэлийн хуралд ирсэн хүн бүрт скочоор ороосон гадил өгөөд “Хүн болгонд идэх нэг гадил бий” гэж хэлжээ. Дэлхийн хэвлэлүүд энэ үгийг нь “Хосгүй нэгэн философи” хэмээн магтаж байна.