Б.Нарангоо
Ерөнхий редактор
Гадаад мэдээ
2024.11.30 09:38
401
Австралид 16-аас доош настнууд нийгмийн сүлжээ ашиглахыг хориглоно

Австралийн парламент 16-гаас доош настнууд Facebook, Instagram зэрэг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглосон хууль баталлаа. Ийнхүү тус улс интернэтийг хамгийн хатуу чанд хязгаарласан улс болж байна. Хууль нэгэнт парламентаар батлагдсан тул 12 сарын дотор хүчин төгөлдөр үйлчилж эхлэх ёстой. Энэхүү хууль дүрмийг үл биелүүлсэн компани, байгууллагыг 32.5 сая хүртэл доллараар торгох заалт оржээ. 
Залуу, өсвөр үеийг нийгмийн сүлжээний донтолт, хор хохирлоос хамгаалахын тулд энэ хуулийг баталсан хэмээн Ерөнхий сайд Антони Албанезе мэдэгдэв. Хууль батлагдсаны дараа ширүүн маргаан өрнөлөө. Хоригийг хэрхэн, яаж хэрэгжүүлэх, хувь хүний эрх чөлөө, нийгмийн харилцаанд орох асуудал хариултгүй үлдлээ хэмээн шүүмжлэгчид дуугарч байна.