Б.Лхагвадолгор
Улс төр мэдээллийн албаны сэтгүүлч
Нийгэм
2024.12.02 09:03
1938
Улсын төсөвт хариуцлагагүй хандсан УИХ, ЗГ ард түмнээ элгээр нь хэвтүүлэх нь...

Монгол Улсын 2025 оны төсөв алдагдалтай, үргүй зардал ихтэй гэдгийг олон нийт болоод зарим УИХ-ын гишүүд эсэргүүцсэнээр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүхэлд нь хориг тавьсан. 

Улмаар өнгөрсөн Баасан гарагт 2024/11/29/ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Улсын 2025 оны төсөв болон дагалдах хуулиудыг хүчингүй болгосон. Засгийн газар ирэх оны төсвийн хуулийн төслийг дахин боловсруулж, парламентад өргөн мэдүүлэх шаардлага тулгарсан. 

Хамгийн гол нь арванхоёрдугаар сарын 10-ны дотор багтааж боловсруулан УИХ-д өргөн мэдүүлэх ёстой. Харин амжих уу? амжихгүй юу? гэдэг эргэлзээ бий болж байна. 

Сангийн сайд Б.Жавхлангийн зүгээс яагаад ч амжихгүй улсын төсвийн төслийг 6 сар боловсруулдаг гэдгийг илэрхийлсэн байдаг.

Харин Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэнгийн хувьд Төсөвт нэмэлт өөрчлөлт оруулна гэдэг бол тодотгол байдаг. Тодотгол болчхож байгаа учраас тодотголыг УИХ дангаараа шийдэж болохгүй.  Тодотголын төслийг Засгийн Газар боловсруулж Их хуралд өргөн мэдүүлэх ёстой. Тийм учраас ЗГ дахин боловсруулж УИХ-д өргөн барихаас өөр аргаггүй нөхцөл байдал үүссэн" гэв. 

Алдагдалтай төсөв өргөн барьж түүнд нь хойрго хандаж баталсан УИХ, ЗГ аль аль нь буруутай. Гэтэл буруутан байхгүй мэтээр хандаж төсвөө хэлэлцэхэд чуулганы ирц нь хангалтгүй нөхцөл байдал байнга үүсэж байна.

Улсын төсөв нь яах нь мэдэгдэхгүй хазайж байхад 126 гишүүнтэй шинэ парламентын зарим гишүүд хэтэрхий хайнга, хариуцлагагүй байна. Ядаж үндсэн ажилдаа анхаарч, гадаад руу зугаалах ажлаа түр хойш тавих шаардлага байхад 20,30-аараа томилолт нэрээр халуун оронд зугаалж явна. 

Та бүхний балгаар өртэй зээлтэй ард түмэн чинь цалингүй, зээлээ төлж чадахгүй, тэтгэвэр тэтгэмжээ авч чадахгүй нөхцөлд хүрээд байна. Ард түмнийхээ нуруун дээр татварын дарамт, өрийн дарамт үүсгэхгүй гэх мэт гоё сайхан амлалт өгчхөөд өнөөдөр улсын төсвөөс хэрхэн яаж хэдэн төгрөг хэтэвчлэх вэ? гэдэг бодолтой сайд дарга нар олон байгаа нь харамсалтай...