Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Нийгэм
2024.12.02 10:57
1469
Хөгжлийн банкны шүүх хуралдаанд 54 оролцогч биечлэн, 20 нь цахимаар оролцож байна

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар 540 хавтаст хэрэг бүхий Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг прокурорын эсэргүүцэл, шүүгдэгчид болон тэдний өмгөөлөгчдийн гаргасан 41 гомдлын хүрээнд 09 цаг 13 минутад хэлэлцэж эхэллээ.

Улсын дээд шүүхийн шүүх хуралдааны Их танхимд 54 оролцогч биечлэн, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн байрнаас 20 оролцогч цахимаар оролцож байна.