Б.Нарангоо
Ерөнхий редактор
Live
2024.12.02 11:32
812
Б.Бямбасүрэн: Эмэгтэйчүүд цахим орчинд мэдээллээ алдаж, дарамтад өртөж байна

Жендэрт суурилсан хүчирхийллийн эсрэг 16 хоногийн аян өрнөж байна

Жендэрт суурилсан хүчирхийллийн эсрэг 16 хоногийн аяныг жил бүр 11 сарын 25-аас  12 сарын 10-ны хооронд  “Охид эмэгтэйчүүд хаана ч аюулгүй” шалтаг бүү тооч уриан дор зохион байгуулж байна.

 Жил ирэх тусам эмэгтэйчүүдийн хүчирхийлэлд өртөг тоо хэмжээ ихсэж  байгааг дараах ЦЕГ-ийн мэдээллээс харж болно.

2024 онд гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой гэмт хэргийн улмаас амь насаа алдсан хүний тоо 4.5% буюу нэгээр нэмэгдэж, хүнд гэмт хэрэг 20.2%  буюу 22,  зөрчлийн тоо 24.3%-иар 1826-аар тус тус өссөн үзүүлэлттэй байна.

“Жендэрийн үндэсний хорооны ажлын албаны, хэвлэл мэдээлэл хариуцсан мэргэжилтэн Б.Бямбасүрэн "Энэ онд улсын хэмжээний 37 нэг цэгийн үйлчилгээний төв, түр хамгаалах байруудаас эрүүл мэнд, хамгаалал, нийгэм, сэтгэлзүйн зэрэг нэн шаардлагатай тусламж үйлчилгээг 3041 үйлчлүүлэгч авсан өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 12% буюу 2730 –аар ихэссэн. Сүүлийн жилүүдэд 15-49 насны Монгол охид, эмэгтэйчүүдийн 98% нь ухаалаг утас эзэмшиж интэрнет ашиглаж байгаа нь энэ бүлгийнхэн цахим орчны дарамт, шахалт, бусад ТАҮЖСХ-ийн хэлбэрт өртөх эрсдэлийг улам нэмдэг" гэлээ.