Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд өнөөдөр (2024.12.02) Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай төслийг өргөн бариад байгаа юм. Үүнтэй холбоотойгоор ТБХ-ны дарга Ц.Даваасүрэнгээс зарим зүйлийг тодрууллаа.
ТБХ-ны дарга Ц.Даваасүрэн: Төсөв өсөхгүй байх тал дээр анхаарах ёстой. Нэгэнт өссөн хойноо аливаа зардал эзэнтэй болчихно. Бүтцийн өөрчлөлт хийж байж бодитой том хасалт хийж чадна. Тийм учраас 1.9 хасахад том том зардлууд хөндөгдөх байх.
Бяслагны үйлдвэрийн хувьд гурван жил явчихсан төсөл. Гэрээ байгуулсан төслүүдийг хасвал асуудал үүснэ. Бяслагны үйлдвэрийн 70 хувь нь баригдсан байгаа.
Сэтгүүлч: Анх төсөв батлагдах үед таны шахаанаас үүдэлтэйгээр төсөв өндөр батлагдсан гэж нэр бүхий гишүүд ярьсан
ТБХ-ны дарга Ц.Даваасүрэн: Энэ чинь засгийн газрын өргөн барьсан төсөв. Би байнгын хороо ахлаад 3-4 сар болж байна. Гэтэл төсөв яагаад 2-3 жилийн хугацаанд 3 дахин өсөв. Би байнгын хорооны дарга байгаагүй. Би энийг байнга хэлж байсан. Ингэж төсвөө 2, 3 дахин өсгөж болохгүй. 2000 онд 11 их наяд байсан төсөв өнөөдөр яагаад 30 гаруй болсон. Нүүрсний үнэ унавал аях вэ. Яагаад гэхээр ганцхан нүүрснээс хамаарч байгаа.
Өмнө нь төсвийн байнгын хорооны даргаар Г.Тэмүүлэн ажиллаж байсан. Энийг өсгөхгүй байх ёстой байсан. Нэгэнт өсгөсөн хойно бууруулах хэцүү. Яагаад гэхээр өссөн зардал бүр ардаа эзэнтэй болчихсон байгаа.
Төсөв гэдэг зөвхөн нэг хүний асуудал биш. Бидний хасуулах гэж оруулж ирсэн 18 тэрбумыг хасаж чадахгүй байгаа их хурлыг яах юм. Тэрний төлөө намайг буруутгах ямар эрх байгаа юм.
Шууд дамжуулалт: